IP76 ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

IP76 үйлчилгээ нь интернэтэд холбогдсон ширээний болон зөөврийн компьютер эсвэл Wi-Fi болон хөдөлгөөнт 3G, 4G, LTE сүлжээтэй iOS, Android гар утас ашиглан тусгай программын тусламжтайгаар аль ч улсад ашиглах боломжтой үйлчилгээ юм.  IP76 үйлчилгээг ашигласнаар олон улсын картнаас хамаагүй хямдаар үнээр гадагшаа дуудлага хийхээс гадна гаднаасаа ч дуудлага хүлээн авна. Зөвхөн интернэтийн сүлжээг ашигладаг тул дуудлага хийхэд нэмэлт төлбөр бодогдохгүй тул танд эдийн засгийн давуу талыг олгоно.

IP76 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛ

  • Хаанаас ч ашиглах боломж (Интернэтийн сүлжээг ашигладаг тул хаана ч, аль ч улсад ашиглах боломжтой)
  • Эдийн засгийн хэмнэлт (Манай үйлчилгээг ашигласнаар танд ямар нэгэн нэмэлт төлбөр гарахгүй)
  • Дуут шуудан, Follow Me зэрэг дэвшилтэт нэмэлт үйлчилгээ ашиглах боломж